Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хэрэгжүүлсэн Эрдэнэс Тавантолгой ХК-ны Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын төслийн цахилгааны чанарын хяналт, засварын ажлыг манай компанийн 60 гаруй ИТА, ажилчдын баг хамт олон гүйцэтгэлээ.
- 0.4кВ, 10кВ хуваарилах байгууламжууд
- Уурын зуух, Пүүний хэсэг
- Нүүрс баяжуулах үндсэн үйлдвэр
- Шигших бутлах үйлдвэр
- Түүхний нүүрсний битүү агуулахууд
- Бүхэллэг болон нунтаг нүүрсний агуулах
- Вагонд болон автомашинд ачиж буулгах станц
- Флотацийн агуулах, лаборатори, засварын төв, халуун усны газар
- Нөөц өтгөрүүлэгч насосууд, дээж авах хэсгүүд
зэрэг үйлдвэрийн цогцолборын 15 байгууламжууд дахь:
- Цахилгаан хөдөлгүүр - 684
- Хүрээ газардуулга - 36
- Удирдлагын самбар - 934
- 10кВ хуваарилах байгууламжийн дэд станц - 3
- 0.4кВ хуваарилах байгууламжийн дэд станц - 7
- Автоматжуулалтын тоноглол - 221
- Удирдлагын кабель шугам - 2224
- Хүчний кабель шугам - 1110
зэрэгт тус бүр хэмжилт, туршилт, техникийн баримт бичиг баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэх Улсын комисст амжилттай хүлээлгэн өгсөн.
