Бидний Тухай

Манай компани анх 2016 онд Оюу Толгой уурхайн цогцолборт 1000 гаруй хүний багтаамжтай иж бүрэн ажичлдын кемп (ажилчдын байрлах байр, ариун цэврийн байгууламжууд, цахилгаан систем) байгуулах төслөөр ажлын гараагаа эхлүүлсэн. Барилга, аюулгүй ажиллагаа, ялангуяа цахилгааны олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлснээр Оюу Толгой уурхайн цогцолбор дээрх янз бүрийн барилга байгууламжуудын цахилгааны монтажийг угсрах, дахин угсрах (Австрали улсын Цахилгааны аюулгүй байдлын С2 стандартад нийцүүлэн) ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Улмаар 2017 оноос Categorized Project & Maintenance Service урт хугацааны төслийг гүйцэтгэснээр үйл ажиллагааны төрөл чиглэлийг нэмэгдүүлж, сантехник, ХАС-ын угсралт, засвар үйлчилгээний ажлыг мэргэжлийн төвшинд гүйцэтгэж ирлээ. Мөн манай компани нь Австралийн Монаделфус компанитай хамтран 2018 оноос эхлэн Оюу Толгойн Гүний уурхайн цахилгааны угсралтын ажилд оролцож, энэхүү аварга том төсөлд өөрийн хувь нэмрийг оруулж байгаагаараа бахархдаг. 
Өнөөдөр манай компани 120 гаруй ажилтан, ажиллагсадтай болж өргөжсөний 100-гаад нь инженер, техникийн ажилтнууд байна. Баянбаатар Хайрхан Трейд компанийн хувьд тасралтгүй боловсрол, хөгжил, сайжруулалт нэн тэргүүний ач холбогдолтой байдаг тул бид өөрийн дэргэд байгуулсан албан ёсны мэргэжлийн сургалтын төвдөө ажилчдаа байнга давтан сургаж, сайжруулж, тухайн хэрэгжүүлж байгаа төслийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ур чадварыг олгож байдаг. Манай компанийн удирдлагын багийн гишүүд урьд өмнө нь Fluor, Оюу Толгой, Western Prospector гэх мэт үндэстэн дамнасан компаниудад олон жилийн турш ажилласан туршлагатай бөгөөд төслийн менежментийн олон улсын стандартыг эзэмшсэн байдаг. 
Бидний чин зорилго бол ямар ч ажлыг АЮУЛГҮЙ бөгөөд өндөр ЧАНАРТАЙГААР гүйцэтгэж, тэгснээрээ компанийн чадамжийн хувьд байнга өсч хөгжихийн хамтаар харилцагчдынхаа сэтгэл ханамжийг ямагт хангахад оршдог. Мөн ЗАРДЛЫГ боломжит ДООД хэмжээнд байлгаснаар өрсөлдөөнт давуу талаа хадгалах нь бидний ажлын үндсэн зарчим юм.

Бидний Харилцагчид