Эрдэнэс Тавантолгой ХК-ний Өмнөговь Цогтцэций сумын нутаг байрлах Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлд (Coal handling and preparation plant “CHPP”) БНХАУ-ын “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компанитай хамтран:
• Цахилгаан угсралтын чанарын стандарт, хэмжилт, туршилт
• Цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын гүйцэтгэл
• Гадна дотор холбоо дохиоллын угсралт, чанар хяналт
• Гадна хяналтын камер угсралт хяналтын ажлын гүйцэтгэл зэрэг ажлуудыг манай хамт олон чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн ажиллаж байна. Тус төслийн хүрээнд өнөөдөр манай компани Ахлах инженер -2, Цахилгааны инженер - 10, Баримт бичгийн инженер -2, ХАБЭА инженер -2, мэргэжлийн орчуулагч – 2, Цахилгааны техникч 26, Механикч 4 гэсэн нийт 66 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.